“Хану Гүрэн” ХХК нь 2017 оны 11 сарын 7 нд“ Mongolian Wool Boots “ нэртэйгээр Page хуудсаа нээн үйл ажиллагаагаа таниулж эхэлсэн ба Ноосон ертөнц хоршооны ууган гишүүн Ц. Хандхүүгийн 2012 оноос хойш хийж бүтээсэн бүтээлийг охин Л. Энхчимэг, Т.Оюунсүрэн нар өвлөн авч үргэлжлүүлэн брэнд болгон үүсэж хөгжсөн үндэсний эсгий гутлын үйлдвэрлэл юм.
Анх өрхийн үйлдвэрлэлээс 4-5 ажилтантай ажлын гараагаа эхэлж байсан тэдний хувьд одоогоор үйлдвэрийн бие даасан объект болох 2 давхар байртай болсноор нийт ажлын байрны тоо 15-20 болон 3 дахин нэмэгджээ. Ноос самнах, зулах, элдэх, хэвлэх, оёх, уллах гээд нийт 8-10 үе шат дамжлага бүхий үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаа нь 100% гар аргаар хийгддэг ба үндэсний уламжлалт эсгий хийх аргыг орчин үеийн хэв маягт хослуулсан соёлын биет өв бүтээгчид юм.
Mongolia Wool Boots brand нь Япон, Өвөр монголын Хөх Хот, Хайлар, Харбин хотуудад улирлын чанартай экспортыг тогтмол явуулж байна.
2022 оны 3 сарын 7-нд өөрийн анхны “Mongolian Wool Boots” нэрийн дэлгүүрийг Төв номын сан Гурван гал худалдааны төвийн 2 давхарт нээсэн ба нийт 50-60 гаруй нэр төрөл загвар бүхий том хүн, хүүхдийн, өвлийн урт түрийтэй, хавар намар зуны ботинк гэх мэт бүх төрлийн эсгий гутлыг үйлдвэрлэн худалдаалж байна.
Хувьсан өөрчлөгдөх байгаль цаг уурын шинж чанарт тохируулан хүний биед хамгийн таатай эрүүл эко, хөнгөн зөөлөн, шинэлэг загварлаг, түүх соёлынхоо биет өв соёлыг шингээн урлаж, нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй үйлдвэрлэл юм.

Showing all 15 results

Show
Sort
Back to Top
en_USEnglish
Product has been added to your cart